Булган аймгийн Хутаг өндөр суманд байрладаг махны үйлдвэр нь 1992 онд ОХУ-руу мах махан бүтээгдэхүүн экспортлох чиг үүрэгтэй  байгуулагдсан хүнсний ууган үйлдвэрийн нэг юм.

2018 онд мах боловсруулах үйлдвэр нь бүрэн шинэчлэл хийж, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах орчин үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр Олон Улсын чанар стандартын шаардлагыг хангасан мах махан бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэхэд бэлэн болоод байна.

Тус үйлдвэр нь мах бэлтгэлийг Булган, Архангай, Хөвсгөл аймгуудаас бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа нь малчдад малаа зах зээлийн бодит үнэлгээгээр худалдан борлуулах таатай нөхцөлийг бүрдүүлээд байна.

Хүчин чадал:Мал нядалгаа, шулж ангилах, савлах үйлдвэр ба хоногт нэг ээлжээр 500 бог, 100 бод нядлах хүчин чадалтай хос шугамтай, хоногт 75 тонн тураг мах болон дайвар бүтээгдэхүүнийг -40 хэмд гүн хөлдөөх камертай, нийт -22 хэмд 500 тонн тураг мах болон дайвар бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай, орон нутгийн 89-100 хүнийг ажлын байраар ханган 058 индекстэйгээр жилд 1500-2000 тонн мах экспортлохоор үйл ажиллагаагаа эхлүүлээд ажиллаж байна.

Байршил: Монгол улсын төв хангайн бүс нутагт байрладаг ба Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Архангай, Өвөрхангай аймгуудтай хиллэдэг.  Булган аймаг нь нийт 3,3 сая толгой малтай, хамгийн их малтай таван аймагтай хил залгаа  оршдог. Үйлдвэр байрлах Хутаг-өндөр сум нь улсын авто замын сүлжээнд холбогдсон, төмөр замаас 170 км зайд байршилтайгаар малчин, малтайгаа хамгийн ойроос үйл ажиллагаагаа явуулж байгаа.

 Бид экологийн цэвэр бэлчээрийн Монгол малын махыг дэлхийн стандартад нийцсэн чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоотой технологоор мэргэшсэн орон нутгийн боловсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулан үйлдвэрлэж Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөнд бодиттой хувь нэмэр оруулахаар орон нутгийн засаг захиргаатай хамтын ажиллагаатайгаар ажиллаж байна.