Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Сүүлийн таван жил үйл ажиллагаа нь бүрэн зогсоод байсан Булган мах маркет мах боловсруулах үйлдвэр 2018 онд үйл ажиллагаагаа дахин явуулж эхэллээ.
Мал бэлтгэх, нядлах, мах болон түүхий эд боловсруулах технологийг дэлхийн зах зээлийн шаардлагад нийцүүлэн махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж дотоод хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадаадад гаргахаар мэргэжлийн ур чадвартай, мэдлэг туршлагатай баг ажиллаж байгааг хэрэглэгч та бүхэнд дуулгаж байгаад баяртай байна.
Бид олон улсын стандарт болох эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо (HACCP-Hazard analysis and critical control points)-г үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болох ISO 22000 (Food Safety Management System)-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Иймд хэрэглэгч, хамтран ажиллагч та бүхэнд шинэ технологи, шилдэг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн ажиллах болно гэдгээ компанийн нийт хамт олны өмнөөс илэрхийлье.
ТА БҮХНИЙГ ХҮНДЭТГЭСЭН ЗАХИРАЛ
/С.БАЯНМӨНХ/
© 2018 Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. Булган Мах Маркет ХХК Developed by