“Булган Мах Маркет” мах боловсруулах үйлдвэр нь 1992 онд байгуулагдсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр юм. Манай үйлдвэр Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 580 км-т Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байршиж, УБ хотоос улсын авто замын сүлжээнд холбогдсон. Байгуулагдсан цагаасаа мах, ангилсан мах, махан бүтээгдэхүүнийг өөрийн орны болон ОХУ-ын зах зээлд олон жил экспортлосон туршлагатай үйлдвэр юм. 

Манай үйлдвэр нь ОХУ-ын Мал эмнэлэг, хорио цээрийн алба (Россельхознадзор)-наас төхөөрөх, хадгалалтын үйл ажиллагаа, мал эмнэлгийн албаны шалгалтаар Гаалийн холбооны улсад мах импортлох шалгуурыг хангасан тул удаа дараа магадлан итгэмжлэгдсэн экспортын эрх бүхий байгууллагаар шалгараад байна.

2013, 2018 онуудад манай үйлдвэр нь аммиакан хөргөлттэй гүн хөлдөөх, хадгалахын агуулах болон нядалгааны тоног төхөөрөмжүүдийг  ОХУ-ын иж бүрэн тоног төхөөрөмжөөр шинэчлэн үйл ажиллагаа явуулж байна.

Мах экспортлох “АА” болон “ААА” итгэмжлэл,  2018 онд  058 индекстэй болж дотоодын аттестачлалд бүрэн хамрагдаад байна.