Эх газрын эрс тэс, экологийн нөхцөлд байгалийн урт хугацааны шалгарал, мал маллагааны олон зууныг дамжиж ирсэн ардын сонгон үржүүлгийн үр дүнд байгаль-цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож, биологийн онцгой шинжийг хадгалсан нутгийн монгол мал бий болсон юм. Монгол үүлдрийн мал нь жилийн дөрвөн улиралд бэлчээрийн маллагаанд байж, үржин төлжиж ашиг шимээ өгсөөр ирсэн уламжлалтай билээ.

Манай улс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ГЕГ-ын мэдээний байдлаар  ОХУ-д 560 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 24900 тонн адууны мах, Иран, Катар улсад 2472 тонн хонь, ямааны мах нийт 27892 тонн мах экспортлож байна. 

Бид экологийн цэвэр бэлчээрийн Монгол малын махыг дэлхийн зах зээлд гаргахаар зорин ажиллаж байна.

Бидэнтэй хамтран ажиллах хувь хүн, байгууллагад манайх үргэлж нээлттэй.