HACCP- АЮУЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ ЭГЗЭГТЭЙ ЦЭГИЙН ХЯНАХ ТОГТОЛЦОО

Хүнсний аюулгүй байдлын менежментийн аргуудаас хүнсний үйлдвэрлэлийн явцад аливаа нэг эрсдэл гарахаас өмнө технологийн  аюултай үе шат бүр дээр хяналт тогтоох зарчим дээр үндэслэдэг  Аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналт буюу HACCP тогтолцоо нь хүнсний аюулгүй байдлыг хангах үр дүнтэй  удирдлагын хэрэгсэл болдог.

HACCP гэж юу вэ?

  1. Хүнс, хоолны аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлийг тодорхойлох, үнэлэх, хянахад чиглэсэн менежментийн тогтолцоо юм.
  2. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой гарах аливаа бэрхшээлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ.
  3. Хүнс тээвэрлэх, боловсруулах, хадгалах,түгээх явцад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болох зүйлсийг бүхэлд нь эрсдэл гэж үзнэ.

HACCP нэвтрүүлэхэд тавигдах шаардлагууд

  • Үйлдвэрлэлийн байранд тавигдах эрүүл ахуйн шаардлага
  • Тоног төхөөрөмжид тавигдах эрүүл ахуйн шаардлага
  • Ажилчдын ариун цэврийн дүрэм
  • Түүхий эд, бүтээгдэхүүний стандартчилал
  • Цэвэрлэгээ ариутгалын журам
  • Ахуйн шавьж, мэрэгчидтэй тэмцэх арга зам